Нас биед хүрсэн ч үр удмаа үлдээдэггүй бодгалийн генд юу тохиолдохыг бодвол бэлгийн шалгарал яагаад тийм чухал вэ гэдэг ойлгомжтой болно. Ямар ч үр төлгүй бол дараагийн үедээ генээ өвлүүлж чадахгүй буюу тэдгээр нас биед хүрсэн амьтдын ген хэнд ч үлдэхгүй гэсэн үг! Ийм тохиолдолд тэрхүү бодгальд фитнес огт байхгүй гэж үзнэ. Одоо харин үүнийг тийм ч урт амьдардаггүй атлаа үр удам үлдээдэг амьтадтай харьцуулъя.
Шалгарал нь 2 үндсэн хэсэгтэй.
Бэлгийн шалгарал нь 2 хэлбэрээр явагддаг ба зарим үед хүйсийн үүргийн солигдол тохиолдох нь бий.
- Эрэгчний өрсөлдөөн
Эрэгчнүүд эмэгчинтэй үржилд орох, мөн өндгөн эсэд хэний эр бэлгийн эс үр тогтоохыг шийдэхээр хоорондоо өрсөлддөг. Жишээ нь, эр эмгэлжин соно эвцэлдэх үедээ эмэгчний бэлгийн сувгаас өмнөх эвцэлдлээр үлдсэн өөр эр бэлгийн эсийг зайлуулдаг байна. - Эмэгчний сонголт
Эмэгчин өөрийн үржлийн хосоо, хэр хугацаатай эвцэлдэх, түүгээр ч барахгүй хэний эр бэлгийн эс түүний өндгөн эсэд үр тогтоохыг сонгодог. Жишээ нь, зарим эмэгчин өөрийн хүсээгүй хосынхоо эр бэлгийн эсийг хөөж зайлуулах чадвартай байдаг.