
Бэлгийн шалгарал бол байгалийн шалгарлын “онцгой үзэгдэл” юм. Бэлгийн шалгарал нь аливаа бодгалийн хамтрагчаа өөртөө татах (ихэвчлэн ямар ч аргаар хамаагүй!) эсвэл амжилттай үржилд орох чадварыг хэлдэг.
Бэлгийн шалгарал нь бие организмуудыг үржлийн хамтрагчаа олоход хэрэг болдог маш олон хачирхалтай зохилдлогоог бий болгожээ. Тогос (зүүн дээд) өдөө маш чамин байлгадаг, далайн хав (баруун дээд) газрын нутгийн төлөө тэмцэлддэг, жимсний ялаа бүжиг хийдэг, мөн зарим төрөл зүйлийн амьтад татгалзахын аргагүй бэлэг хүргэдэг. Ямар эмэгчин голио (зүүн доод) тэрхүү шимтэй үр шингэний хүүдийнээс татгалзах билээ? Илүү сонин зохилдлогоог авч үзвэл, эрэгчин улааннуруут хар аалз (зүүн доод) амжилттай үржилд орохын тулд өөрийгөө шууд үхэлд хүргэдэг байна.
Бэлгийн шалгарал нь тухайн бодгалийн амьд үлдэхэд хор хөнөөлтэй шинж тэмдгийг бүтээж чадахуйц хүчтэй байдаг. Жишээ нь, хэт чамин болон өнгөлөг өд сүүл эсвэл сэрвээ нь эсрэг хүйсийн бодгалийг төдийгүй араатан амьтдыг өөртөө татдаг байна.