Мутаци нь генед агуулагдах мэдээллүүдийн өөрчлөгдөх үйл явц буюу амьдарлын туршид ДНХ ийн гинжин холбоо болон удамшлын материалын өөрчлөлт гэсэн үг юм. Организмын ДНХ-гинжин холбоо нь тухайн амьд биетийн харагдах байдал, зан авир болон биеийн бүтцэд нөлөөлдөг. Организмийн ДНХ-ийн өөрчлөлт нь түүний амьларлын бүх хэлбэрийг өөрчилдөг.
Мутаци бол тохиолдол
Мутаци нь организм буюу амьд биетэд үр дүнтэй эсвэл тодорхойгүйь бүр аюултай ч байж болно. Харин мутаци нь амьд биетэд юу хэрэгтэй байгааг дэмждэггүй. Энэ хамааралд мутаци нь тодорхойгүй – ялангуяа тодорхой мутацийн тохиолдол эсвэл мутацид орох эсэх нь хэрхэн хэрэглэгдэхтэй холбоогүй байдаг.
Бүх мутаци нь эволюцид хамааралгүй юм.
Бидний биеийн бүх эсэд ДНХ агуулагддаг учир мутаци үүсэх олон газар байдаг. Гэсэн хэдий ч бүх мутаци нь эволюцтэй хамааралгүй юм. /Somatic/ Биеийн мутациуд нь нөхөн үржихүйн эсүүдэд үүсдэггүй учир үр удамд дамждаггүй.
Жишээ нь : Энэ улаан алтанзул цэцэг нь соматик буюу биеийн мутацид орсон учир цэцгийн дэлбээний хагас нь шар байна. Алтанзулын үр нь мутацийн нөлөөнд өртөөгүй байгаа юм. Хорт хавдар нь тодорхой эсийн удам угсаа (жишээ нь, хөх, тархи) хяналтгүй үржихэд хүргэдэг соматик мутациас үүдэлтэй байдаг. Ийм мутаци нь тэдгээрийг тээж буй биед нөлөөлдөг боловч үр удамд шууд дамждаггүй.
Амьдралын олон янз байдлын хувьсал буюу эволюцид чухал ач холбогдолтой цорын ганц мутаци бол үр удамд дамжих боломжтой мутаци юм. Эдгээр нь өндөг, эр бэлгийн эс зэрэг нөхөн үржихүйн эсүүдэд тохиолддог бөгөөд үр хөврөлийн мутаци гэж нэрлэгддэг.