Бид хувьслыг нийтлэг өвгөөс өөрчлөгдсөн удам гэж тодорхойлсон, гэхдээ яг юу нь өөрчлөгдөж байгаа вэ?
Нэг үеэс нөгөөд шилжих удамшлын мэдээлэл өөрчлөгдөх үед хувьсал үүсдэг. Ерөнхийдөө, бид биологийн хувьслыг төрөл зүйл доторх генийн давтамжийн цаг хугацааны өөрчлөлт гэж боддог – тодруулбал өргөн хошуу үүсгэдэг геньтэй шувууд олон үеийн туршид ховор байсан учир хоорондоо нийтлэг болсон. Гэхдээ биологийн хувьсал нь генийг кодлодоггүй ДНХ-г өөрчилдөг бас ДНХ дэх кодчлогдоогүй удамшлын мэдээллийг агуулдаг. Эдгээр бүх баримтуудаас, өөрчлөлтүүд нь удамшлын шинж чанартай бөгөөд дараагийн үерүү дамжих боломжтой – Энэ нь хувьслын хувьд хамгийн чухал зүйл юм: Урт хугацаанд өөрчлөлт. Бид генийн өөрчлөлтүүд ба хувьсалд хамаатай бусад генетикийн элементүүдэд анхаарах болно. (жишээ нь, кодчиллоогүй ДНХ) тэд хувьсалтай холбоотой.
Цох хорхойн төрөл зүйлийн өөрчлөлтийг эдгээр хоёр жишээнээс харьцуулъя.
Аль нь хувьслын жишээ вэ?
1. Зохистой хооллолттой цох хорхойнууд
Олон жилийн хуурайшилтаас болоод цох хорхойн төрөл зүйлийн идэж чадах ургамал бага байна гээд төсөөлөөд үзье.
Бүх цох хорхойнууд амьд үлдэх, нөхөн үржих адил боломжтой, гэхдээ үржих боломж нь
адилхан боловч хоол хүнсний хязгаарлалтаас болж хожуу үеийн цох хорхойнууд нь хурайшилтын өмнөх үеийн цох хорхойнуудаас жижиг байдаг.
2. Өөр өөр өнгөтэй цох хорхойнууд
Цох хорхойн ихэнх төрөл зүйлээс (90%) нь ногоон өнгөтэй гентэй байдаг бөгөөд цөөн хэдэн хувь (10%) нь бор өнгөтэй болгох гентэй байдаг.
Хэд хэдэн үеийн дараа, аливаа зүйлүүд өөрчлөгддөг: бор цох хорхойнууд нь илүү түгээмэл ба тоо толгойн 70% -ийг бүрдүүлдэг.
Аль жишээ нь удмын өөрчлөлтийг харуулсан бэ? 1-р жишээн дээр хүрээлэн буй орчны нөлөөллөөс шалтгаалж хэмжээгээрээ өөр байгаа бөгөөд энэ нь хүнсний хангамж бага байгаагаас эсвэл удамшлын мэдээлэл өөрчлөгдөснөөс шалтгаалаагүй юм. 1-р жишээ нь эволюц биш юм. Энэ төрөл зүйлийн жижиг биет нь генетикийн хувьд тодорхойлогдоогүй тул энэ нь түр зуурынх юм: Хэрвээ цох хорхойнуудын хоол тэжээлийн хангамж сэргэвэл энэ үеийн жижиг биет цох хорхойнууд нь хэвийн хэмжээтэй үр төлийг бий болгоно.
2-р жишээний өнгөний давтамжийн шилжилт нь харин хувьсал юм: Ижил төрөл зүйлийн эдгээр хоёр үе нь генетикийн хувьд ялгаатай. Удамшлын мэдээлэлд өөрчлөлт орсон, бөгөөд энэ шилжилтийг дараагийн үеийнхэнд дамжуулна (цаашид нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой). Гэхдээ энэ нь хэрхэн болдог бэ?