Генийн урсгал гэдэг нь генийн материал бие даан эсвэл зөөвөрлөгдөн нэг популяцаас нөгөөд шилжих шилжилт хөдөлгөөн юм. Генийн урсгалд цэцгийн тоос салхиар дамжин шинэ чиглэлд хийсэх эсвэл хүмүүс шинэ хот, шинэ улс руу шилжих гэх мэт маш олон төрлийн үйл явц хамаарна. Хэрэв генетикийн хувилбарыг урьд өмнө нь хаана ч байгаагүй популяцад шилжүүлвэл генийн урсгал нь генийн хувилбарын чухал эх үүсвэр болнови. Графикт харъя: Цох нь нэг популяцаас нөгөө популяцид бор өнгөтэй болох генийн хувилбарыг дамжуулдаг.
Орчин үеийн хүний популяцийн генийн хувилбар нь генийн урсгалаар маш чухал хэлбэртэй болж байдаг. Жишээ нь: эртний ДНХ-ийн гинжин хэлхээгээр судлаачид Неандертал геномийг бүхэлд нь дахин бүтээсэн бөгөөд эдгээр эртний гинжин хэлхээний олон хэсэг нь орчин үеийн хүнд байгааг эрдэмтэд олж тогтсоосон байна. Энэ генийн урсгал нь орчин үеийн хүнд шинэ генийн өөрчлөлтийг нэвтрүүсэн. Тиймээс энэ эртний генийн урсгал нь өнөөдөр бид хэн бэ гэдгийг харуулахад нөлөөлж байна. Неандернал генийн хувилбар нь дархлааны үйл ажиллагаа, бодисын солилцооны үйл ажиллагаа /чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлд нөлөөлдөг/ бөгөөд арьсны өнгөтэй холбогдож байдаг.