Еволюцийг биологичид аливаа генотип бусад генотиптэй харьцуулахад үр удмаа хэр сайн үлдээж байгааг тодорхойлохдоо зохицол гэх нэршлийг ашигладаг. Хэрвээ бор цох ногоон өнгөтэй цохноос өөр өнгөтэй учраас үргэлж илүү олон ур удмаа үлдээдэг бол, тэдгээр бор цохнууд өндөр фитнестэй байна гэж хэлж болох юм. Еволюцийн ухагдахуунд фитнес гэдэг нь дасгал хөдөлгөөн, хүч чадлын тухай биш харин амьд үлдэж, нөхөн үржих чадамжийн тухай ойлголтыг илэрхийлдэг.
Мэдээж фитнес нь харьцангуй ойлголт юм. Аливаа генотипийн фитнес нь түүний амьдарч буй орчноос хамааралтай байдаг. Жишээ нь, мөстлөгийн үеийн хамгийн сайн чадамжтай генотип нь мөстлөгийн үе дуусахад тийм ч сайн фитнестэй генотипд орохгүй байж болно.
Фитнес нь байгалийн шалгарал (амьд үлдэх, хосоо олох, нөхөн үржих) -тай холбоотой бүхий л зүйлийг цогцлоосон маш чухал ойлголт юм. Хамгийн сайн фитнестэй бодгаль хамгийн хүчтэй, хамгийн хурдан, эсвэл хамгийн том байх огт шаардлагагүй. Бодгалийн фитнес нь амьд үлдэх, хосоо олох, үр удмаа үлдээх, мөн дараагийн үедээ өөрийн генээ өвлүүлэх чадамжуудыг багцлан илэрхийлнэ.
Үр зулзагаа асрах (зүүн дээд), ихэнх нь амьд гарч чадахгүй мянга мянган өндөг гаргах (баруун дээд), мөн эмэгчнийг өөртөө татдаг гоёмсог өдөө гайхуулах (зүүн) зэрэг нь эцэг эх амьтдын эрүүл мэнд болоод амь насанд маш аюултай байдаг. Гэсэн хэдий ч тэдний энэ арга барил нь үлдээж буй үр удмын тоог нь нэмэгдүүлж чаддаг ажээ.
Бид байгалийн шалгарлыг амьд үлдэх чадвар гэж л үзэх гээд байдаг. Гэтэл фитнесийн ойлголтоор энэ бол маш өргөн хүрээтэй ухагдахуун юм. Байгалийн шалгарал үржлийн хосоо олох, үржилд орох зан байдлаар илрэх тохиолдолд биологичид бэлгийн шалгарал гэх нэршлийг ашиглана.