Мутациуд нь хэд хэдэн шалтгаанаас үүсдэг.
- ДНХ нь аяндаа задардаг эсвэл яг зөв хуулбарлагддаггүй.
Бидний бодлоор хувьсалд нөлөөлдөг ихэнхи мутаци нь байгалиасаа тохиолддог. Жишээ нь: Эс хуваагдах үед түүний ДНХ-ийн хуулбар үүсдэг бөгөөд заримдаа ДНХ нь яг 100 хувь хуулбарлагддаггүй. Анхны ДНХ-ийн гинжин хэлхээнээс гарсан энэ жижиг өөрчлөлт нь мутаци юм. ДНХ нь аяндаа задарсаар мутацийн шалтгаан болдог.
- Мутаци үүсгэх гадны нөлөөлөлүүд
Тусгай химийн бодис эсвэл цацраг идэвхит туяа гэх мэт гадны нөлөөллийн улмаас ДНХ задарч мутаци үүсч болдог. Эсүүдэд гэмтлийг засах эсвэл ДНХ-ийн молекул өөрчлөгдөх механизмууд явагддаг боловч тэд 100 хувь байдаггүй. Шалтгаан нь ямарч байсан эс нь анхныхаас арай өөр ДНХ-ийн гинжин хэлхээг тээж байгаа үед мутаци үүсдэг.