Бэлгийн эсийн мутаци нь янз бүрийн үр дагаварт хүргэдэг.

- Ямарч нөлөөгүй /үр дагаваргүй/ эсвэл тодорхойгүй нөлөө /үр дагавар/
Зарим мутаци нь организм буюу амьд биетэд мэдэгдэхүйц үр дагавартай байдаггүй. Энэ нь олон зүйл дээр тохиолддог: Магадгүй мутаци нь ямар ч үйл ажиллагаагүй ДНХ-ийн суналтад тохиолдох, эсвэл уургийн кодны хэсэгт тохиолддог боловч уургийн амин хүчлийн дараалалд нөлөөлдөггүй. Зарим мутаци нь мэдэгдэхүйц нөлөөтэй байдаг хэдий ч тус болохоор эсвэл гэмтээхээр харагддаггүй. Жишээ нь: Нэг мутаци нь энэ муурны чих хойш бага зэрэг эргэж мушгирахад хүргэсэн боловч энэ нь эрүүл мэндэд нь ямар нэгэн нөлөөгүй харагдаж байна. - Хор хөнөөлтэй үр дагавар
Зарим мутаци нь амьд биет буюу организмын амьд үлдэх болон үржих чадварт маш аюултай нөлөөлдөг. Жишээлбэл хүмүүсийн хувьд Марфаны хам шинж нь холбогч эдийн нэг хэсэг болох уурагт нөлөөлдөг мутациас болж зүрхний өвчин болон бусад эрүүл мэндийн асуудлууд үүсгэдэг. Хор хөнөөлтэй мутаци нь ДНХ-г гэмтээж организмын үхлийн шалтгаанч болж болох бөгөөд амьдрахад бэрх үхлийн аюулд хүргэж болно. - үр нөлөө
Зарим мутаци нь тэднийг тээж буй амьд биетэд тустай байдаг. Жишээлбэл: шавьжны ДДТ эсэргүүцэл нь заримдаа нэг мутациас шалтгаалдаг. Хэдийгээр тэсвэртэй шавьжнууд нь бидэнд аюултай байж болох ч тэд пестицидээр дүүрсэн үр тарианы талбайд амьдрахыг хичээж буй цох хорхойнуудад тустай байх нь дамжиггүй.
Нийтлэг соёл иргэншлээр бол мутаци нь голчлон хорт хавдар эсвэл супер хүчийг үүсгэдэг бололтой. Мэдээжийн хэрэг хорт хавдар нь бодит үнэн юм. Харин бодит амьдрал дээр ашиг тустай мутациуд маш ховор байдаг. Ихэнхи мутациуд ямарч нөлөөгүй эсвэл хортой нөлөөтэй байдаг. Мөн хувьслын томоохон өөрчлөлт (жишээ нь, сарьсан багваахай дахь нислэгийн “супер хүч”!) нь олон, олон үе дамжин ерөнхийдөө олон тооны мутаци үргэлжилдэг.