Үржилд орох үйл явц нь популяцид шинэ генийн нэгдлийг нэвтрүүлдэг бөгөөд генийн өөрчлөлтийн чухал эх үүсвэр юм.
Ах дүүс эцэг эхтэйгээ эсвэл хоорондоо адилхан генетэй байдаггүй /мэдээж ихрүүдээс бусад нь/ гэдгийг та мэдэж байгаа байх. Энэ нь амьд биетүүд нь үржлийн үед, зарим гене холилдох тохиолдолд, генийн шинэ нэгдэл үүсэх гэх мэт шалтгааны улмаас өөр өөр генетэй болдог. Жишээлбэл: та ээжийнхээ өтгөн хөмсөг, аавынхаа том хамартай холбоотой генийг өвлөн авч өтгөн хөмсөгтэй, том хамартай байж болно. Эдгээр нэгдэл нь сайн, муу эсвэл хэвийн байж болно. Хэрвээ чиний хос маш өтгөн хөмсөгтэй, маш том хамартай бол чи азтай байна гэсэн үг бөгөөд гайхалтай хосолж байна гэсэн үг юм.
Энэ холимог нь хувьсалд маш чухал юм. Учир нь бүх удамд генийн шинэ нэгдлийг нэвтрүүлдэг. Жишээ нь: тодорхой популяцид ухаа хүрэн цэцэг болон хонхон цэцгээс илүү урттай ургамал ургамал нь тус бүр сайн үр дүнд хүрдэг боловч эдгээр нь хоорондоо генийн холимог үүсвэл аль альны шинжийг агуулсан шинэ төрлийн улаан хонхон цэцэг үүсч мөн гинэ тоос хүртэгч /бяцхан даль шувуу гэх мэт/ -ийг татаж хувьслын шинэ тойрог шугамыг үүсгэнэ. Мэдээж үржилд орох болон генийн холимог үүсэх нь генийн сайн эсвэл муу нэгдлийн хэлбэрийг задалж болно.