Эдгээр дөрвөн үйл явц бүр нь хувьслын үндсэн механизм бөгөөд бор болон ногоон бодгальтай цох хорхойн төрөл зүйлийн генийн давтамжийн өөрчлөлтийг жишээгээр дүрсэлсэн.
Мутаци: Мутаци нь тод ногоон өнгөтэй гентэй цохын эцэг эхээс бор өнгөтэй гентэй үр удамтай болгоход хүргэдэг. Тэр бор өнгөтэй генүүдийн төрөл зүйлээс тэдний өмнөх байсан үеийн мутацаас илүү генийг бий болгоно.
Шилжилт: Хүрэн цох хорхойнуудын төрөл зүйлээс зарим нь ногоон цох хорхойнуудын төрөл зүйл болж өөрчлөгдөн шилжсэн байх боломжтой, энэ нь хүрэн цох хорхойнууд ногоон цох хорхойнуудын төрөлд шилжин орж ирэхээсээ өмнөх үеэс илүү давтамжтайгаар бор өнгийг үүсгэх генийг бий болгож байсан гэсэн үг юм. Уг биологийн хувьсан шилжих хөдөлгөөнийг мөн “генийн урсгал” хэмээн нэрлэдэг.
Генетикийн шилжилт: Нэг хэсэг хугацаанд хүрэн цох хорхойнуудад үр удмаа үлдээж, үржих боломж байхад харин эсэргээрээ тухайн үеийн ногоон цох хорхойнууд үр төлгүй байхад нь хэн нэгэн гишгэх юм уу санамсаргүй байдлаар устгасан гэж үзье.Ийм тохиолдолд тухайн үеийн дараагийн үе нь өмнөх үеийнхээс илүү олон хүрэн цох хорхойтой байна. Уг үеэс үед өөрчлөгдөх боломжийг “генетикийн шилжилт” гэж нэрлэдэг.
Байгалийн шалгарал: Ногоон цох хорхойнуудаас илүү шувуудыг илрүүлэх нь хялбар байдаг гээд төсөөлөөд үз дээ. Тиймээс бор цох хорхойнууд үр удмаа үлдээхийн тулд амьд үлдэх магадлал бага зэрэг өндөр байдаг. Тэд бор өнгөтэй генээ үр удамдаа дамжуулдаг. Тэгэхээр дараагийн үеийн бор цох хорхойнууд өмнөх үеийнхээс илүү элбэг байдаг.
Эдгээр бүх механизм нь генийн давтамж мөн бусад төрөл зүйл дэх генетик элементийг өөрчлөхөд хүргэдэг. Гэсэн хэдий ч, байгалийн шалгарал, генетикийн шилжилт нь зөвхөн өөр өөр ген, генетикийн элементүүдийн давтамжийг өөрчилдөг (жишээлбэл, өргөн хошуу хийх эсвэл ногоон цох хорхойг илүү их эсвэл бага түгээмэл болгох); Тэд цох хорхойн төрөл зүйлд цоо шинэ шинж чанаруудыг нэвтрүүлж чадахгүй.
Тэгэхээр, генетикийн шинэ хувилбаруудын эх үүсвэр юу вэ, өөрөөр хэлбэл генетикийн өөрчлөлт?